Ази, номхон далайн орнуудын Байгаль орчны сайд нар Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-18 15:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл, Байгаль орчны сайд нарын хурал манай улсад болно. Ирэх оны эхний улиралд зохион байгуулах олон улсын уг хурлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж санал солилцов. Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх аж. Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишран уулзалтын үеэр илэрхийлэв.

Түүнээс гадна Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхэд, өсвөр үеийнхэн дуу хоолойгоо нэгтгэх олон улсын бага хурал ирэх 8 дугаар сарын 25-26-нд болох гэж байна. Энэхүү хурал нь 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 бага хурлыг угтан эхлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын хэсэг юм.

Холбоотой мэдээ