ДОРНОД: Иргэд ангиографийн тусламж авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-21 10:50:45

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн иргэд ангиографийн тусламж авч эхэллээ.

Энэ жил БОЭТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум 760 сая төгрөгийн үнэтэй ангиографийн аппарат суурилуулснаар зүрхний титэм судсан дотуурх оношилгоо,  эмчилгээ  хийж эхлээд байна. Одоогоор 22 иргэнд  зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, найман иргэнд зүрхний  судсан дотуурх эмчилгээ /стент/, дөрвөн иргэнд бөөрний судасны ангиографийн оношилгоо, нэг тохиолдолд  дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар хийжээ.

Иргэд орон нутагтаа энэ төрлийн өндөр өртөгт  эмнэлгийн тусламжийг авснаар зүрхний цочмог шигдээс болон бусад судасны шалтгаант эмгэгийг цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлж амь нас аврагдах боломж бүрдсэн байна. 

Холбоотой мэдээ