Маргаашаас чөлөөт бөхийн тамирчид хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-16 10:36:34

Монголын баг тамирчдаас Рио-гийн олимпийн наадмаас цөөнгүй медаль хүртэх өндөр магадлалтай, монголчуудын итгэл найдвар болсон спортын төрөлд чөлөөт бөх зүй ёсоор ордог.

Энэхүү чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно.

Тэмцээний хуваарийг танилцуулбал, наймдугаар сарын 17-нд эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа, наймдугаар сарын 18-нд 53 кг-д Э.Сумъяа, 63 кг-д С.Батцэцэг нар барилдах бол наймдугаар 19-нд эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат, 20-нд 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, харин 21-нд 65 кг- Г.Мандахнаран,     97 кг-д Д.Хүдэрбулга нар тус тус барилдана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ