Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 43-аар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 43 тохиолдол шинээр батлагджээ.
 
Энэ нь өчигдрийнхөөс 14 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 19 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 980 520-д хүрлээ. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    