Калифорнид санаатайгаар гал тавьсан этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-16 13:06:14

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсын мөрдөн байцаагчид нэгэн залууг санаатайгаар гал тавьж, томоохон түймэр дэгдээсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Калифорнийн хойд нутагт өнгөрсөн бямба гарагт түймэр дэгдсэн юм. Хүчтэй салхитай байсан учир гал түймэр хурдацтай тархжээ.

Даваа гарагийн байдлаар, 1000 орчим гал сөнөөгч гал түймрийг цурманд оруулаад байна.

175 айлын орон гэр болон дэлгүүр түймэрт шатаж, 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Энэ гал түймрийн улмаас 10 сая орчим долларын хохирол учирсан гэсэн мэдээлэл байна.

Галдан шатаасан 17 хэрэг, тэдгээрийн дотор сүүлийн түймэртэй холбогдуулан 40 настай эрэгтэйг Калифорнийн хууль сахиулах байгууллагынхан даваа гарагт баривчилжээ.

Сүүлийн жилүүдэд  урьд өмнө нь үзэгдээгүй ган гачиг болж байгаатай холбоотойгоор Калифорнид олон удаа ой хээрийн түймэр гарсан юм.

Өнгөрсөн сард л гэхэд тус муж улсад 8000 гаруй га газар түймэрт шатсан. Түймэрт шатсан газраас нэг хүний цогцос олдсон билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ