Д.Дагвадорж аварга М.Анхцэцэгийг Токиогийн олимп хүртэл дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-17 13:09:45

Монголын хүндийг өргөлтийн спортод шинэ дээд амжилтуудыг тогтоон цахиур хагалж, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн 18 настай М.Анхцэцэгийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж ивээн тэтгэхээр болжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн алдарт Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шилдэг шинэ залуу тамирчин М.Анхцэцэгийг дэмжин ажилласнаар Токиогийн олимпоос медаль хүртэх хүсэл тэмүүлэлтэй залуу тамирчдаа урамшуулан дэмжиж монгол түмнээ баярлуулахаар шийджээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ