СҮХБААТАР: Номын баярын эргэн тойронд

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2022-09-18 10:47:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2022” үйл ажиллагаа эдгээр өдрүүдэд хөлбөмбөгийн талбайд болж байна.

Нийтийн номын сангаас аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж буй номын баярын үйл ажиллагааны нээлтэд 200 гаруй хүүхэд багачууд, номын идэвхтэн уншигчид, орон нутгийн зохиолч, яруу найрагчид, сум, сургуулиудын номын санчид, холбогдох албаны хүмүүс болон Соёлын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа оролцож байна.

Аймгийн Нийтийн номын сангаас 32 дахь удаагийн номын баярыг угтан уншигчдынхаа дунд уралдаан зарласан бөгөөд нээлтийн үеэр орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардуулав. Мөн тэд номтой нөхөрлөх, ном уншихын ач тус, үр өгөөжийн талаар яриа өрнүүлж хүн бүрийг номтой ойр байхыг уриалахын зэрэгцээ номын баяр жилээс жилд өргөн дэлгэр болж буйг тодотгож байлаа.