Камала Харрис 29-ний өдөр хоёр Солонгосын дундах цэрэггүй бүсэд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-27 16:26:24

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт буюу 29-ний өдөр Өмнөд Солонгос болон Умард Солонгосын хоорондох цэрэггүй бүсэд айлчилна.


Энэхүү айлчлал нь АНУ Өмнөд Солонгост аюулгүй байдлын амлалтаа харуулах зорилготой юм.


БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дук Со, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис нар мягмар гарагт Токиод хийсэн хоёр талын уулзалтын дараа энэ талаар мэдэгдсэн бөгөөд АНУ-ын албаны эх сурвалж дээрх мэдээллийг баталсан байна.


АНУ-ын албаны хүний хэлж буйгаар, хоёр солонгосын хооронд байгуулсан “гал зогсоох гэрээ”-г үзэглэснээс хойш 70 гаруй жилийн дараа Камала Харрис цэрэггүй бүсэд айлчлах нь Умард Солонгосын заналхийлэл, сүрдүүлгээс үл хамааран Сөүл, Вашингтоны бат бөх харилцаа, холбоог онцолж байгаа хэрэг юм гэжээ.


БНАСАУ К.Харрисын Япон, Өмнөд Солонгост хийх айлчлалын өмнө баллистик пуужин харвасан нь дахин цөмийн туршилт хийж байж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна.    

Холбоотой мэдээ