СҮХБААТАР: Б.Отгонбаатар: Дугуй засвараа авто засварын газар болгон өргөжүүлэхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-29 15:31:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж байна. Тэдний нэг бол хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Отгонбаатар юм.

Түүний хувьд Улаанбаатар хотод ажиллаж байгаад төрөлх нутагтаа ажиллаж амьдрахаар шийдэн 2020 онд Баяндэлгэр сумандаа ирж дугуй засварын газраа нээжээ.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас долоон сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Үүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Мөн хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон байна.


Баяндэлгэр суманд дугуй засварын 10 гаруй газар байдаг ч өвлийн улиралд ихэнх нь ажилладаггүй болохоор ачаалал нэмэгддэг. Учир нь манайх жилийн дөрвөн улиралд ажилладаг. Тийм болохоор хүмүүс үйлчлүүлээд сурчихсан. Мэдээж янз бүрийн л хүмүүс ирдэг. Аль болох бүгдэд нь чаддаг зүйлээрээ туслаад явуулахыг зорьж ажилладаг. Залуучуудад төрөөс хөнгөлөлттэй зээл олгож байгаад маш их баярладаг. Үнэхээр бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулалт болж чаддаг. Ирээдүйд засварынхаа дэргэд нэг том гарааш барьж, авто машины засварын газартай болох юмсан гэж бодож, хүсдэг дээ гэж Б.Отгонбаатар ярилаа. 

Холбоотой мэдээ