Их Британи энэ өвөл хийн хомсдолд орж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-04 16:38:43

ЛОНДОН. /The Times/. Их Британи энэ өвөл хийн хомсдолд орох “их эрсдэл”-тэй тулгарч магадгүй байна.


Тодруулбал, тус улс “хийн хангамжийн яаралтай байдал”-тай тулгарч болзошгүй байгаа бөгөөд зарим хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудад нийлүүлэлт тасалдаж, үйл ажиллагаагаа зогсоож магадгүйд хүрээд байгаа юм.


Дээрх мэдээллийг тус улсын “The Times сонин эрчим хүчний зохицуулагч байгууллага болох Хийн болон цахилгааны зах зээлийн газрын мэдээллийг эш татан мэдээлжээ.


Хийн түлшээр ажилладаг цахилгаан станцууд 2021 онд тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг, малтмал түлшээр нийт айл өрхүүдийн дулааны 80 гаруй хувийг тус тус хангадаг байна.  

Холбоотой мэдээ