ЕХ: Хэрвээ ОХУ-д зэвсэг нийлүүлбэл Иран улсад хориг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-18 16:56:13

БРЮССЕЛЬ. /Zaobao/. Иран улс Украинд цохилт өгөхийн тулд ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсэн нь батлагдвал Европын Холбоо /ЕХ/ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байна.


Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ Украин руу довтлохдоо Иранд үйлдвэрлэсэн “Шахед-136” нисэгчгүй онгоцыг ашигласан гэж Украин мэдээлсэн.


Иран улс ОХУ-д нисэгчгүй онгоц нийлүүлсэн гэдгээ үгүйсгэж байгаа бол Кремль ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


Даваа гарагт Украины нийслэл Киев хотын галт тэрэгний төв өртөөний ойролцоох барилгуудад нисэгчгүй онгоц халдаж, нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ.


Европын Холбоо даваа гарагт Ираны Засгийн газрын дарангуйлалд оролцсон тус улсын 15 иргэний зорчих эрхийг хязгаарлаж, хөрөнгийг нь царцаахаар зэхэж байна.     

Холбоотой мэдээ