ДОРНОГОВЬ: Зэргэлдээх аймгаас хадлан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-22 15:57:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт хадлан хадах талбай байхгүй бөгөөд жил бүр өөр аймгаас тодорхой хэмжээний хадлан хаддаг.

Тус аймгийн Даланжаргалан сумын хадлангийн салаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Таван ул, Гүнтлийн ул хэмээх газар хадланд гарч  5.0 тонн өвс бэлтгэжээ.

Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолоор тус  аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 80 тонн тэжээл, сумдын нөөцөд 560 тонн өвс, 420 тонн тэжээл аймгийн хэмжээнд 660 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас  одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 270 тн өвс, 61,5 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 580.6 тонн өвс 171.4 тонн тэжээл  бэлтгээд байгаа юм.

Дорноговь аймгийн малчид зэргэлдээх Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгаас өвс худалдан авдаг.

Холбоотой мэдээ