ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн 2023 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-25 17:11:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу аймгийн 2023 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадоржид өргөн барилаа.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн есдүгээр хуралдаанаар 19 асуудал хэлэлцүүлэхээр өргөн барив. Үүнд: 

-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилтийг хэлэлцэх тухай

-Говь-Алтай аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

-Говь-Алтай аймгийн 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

-“Нээлттэй-Алтай” үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай

-“Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

-Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын төсвийн тооллогын тухай

-Хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай

-Хөрөнгө акталж данснаас хасах тухай

-Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, худалдах үнийг тогтоох тухай

-Түгээмэл тогтоцтой ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгож санал хүргүүлэх тухай

-Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тарифт авто тээвэр болон өөрөө явах хэрэгслийн албан татварын тарифт өөрчлөлт оруулах тухай

-“Иргэн бүрт орлого-Өрх бүрт өсөлт” үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай

-Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай

-Аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн батлах тухай

-Алтай хотын цогц үйлчилгээний төвийг татан буулгах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэх өгнө үү хэмээн ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн барьсан юм.


Холбоотой мэдээ