ӨМНӨГОВЬ: “Намайг алгас” аяны нэгдсэн арга хэмжээг зохион явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-26 14:14:59

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архидан согтуурах, архины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн ам, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх “Намайг алгас” нөлөөллийн аян Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байна.


Аяны хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжилтийг хангах зорилгоор "Хяналт-Даланзадгад" хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, үйлчлэх цэгүүд, зохих зөвшөөрөлгүй гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж болзошгүй такси үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг зохион байгуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, зохих зөвшөөрөлгүй гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 2 зөрчлийг тус тус илрүүлэн ажиллажээ. 

Холбоотой мэдээ