СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргын нэрэмжит спортын уламжлалт тэмцээнд 570 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-28 08:40:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит уламжлал болсон спортын тэмцээнийг энэ жил 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

Уламжлалт “Нөхөрсөг спортын тэмцээн”-д төрийн болон төрийн өмчит үйлчилгээний байгууллага, төмөр зам, банк, цэргийн анги зэрэг 69 байгууллагын 19 багийн 570 гаруй тамирчин оролцож байна.   

 

Тэмцээний эхний үе болох аймгийн Засаг даргын дэргэх хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчдын дундах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд волейбол, дартс, шатар, ширээний теннисний төрлөөр боллоо.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит уламжлалт энэхүү спортын тэмцээн ирэх долоо хоногт сагсан бөмбөг, усан спорт, ажлын байрны дасгал хөдөлгөөнөөр үргэлжилж, нэгдсэн дүнгээ 10 дугаар сарын 3-ны өдөр гаргах аж.

 

Тэмцээнд оролцож буй дээрх байгууллагууд волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын нийт 7 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорино.   

 

Харин сумдын төрийн албан хаагчдын дундах тэмцээнийг сумдын санал хүсэлтийг үндэслэн ирэх хавар зохион байгуулахаар төлөвлөжээ.  

 

Холбоотой мэдээ