ДОРНОГОВЬ: Хүйтнээс дайжиж, идэш хоол хайсан цагаан зээрийн сүрэг сумын төвийн орчимд нүүдэллэн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Цаг хүйтэрч цас хаялсан жавар тачигнасан өвлийн хүйтэнд жил бүр л хэдэн мянган зээр Дорноговийн нутгаар хөндлөн гулд давхиж тэжээл хайн нүүдэллэнэ.
Өвлийн эхэн сар гарсан энэ өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ. Хээрийн амьтны зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, зарим нь мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж байна.
Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.
"Зэрлэг амьтанд ээлгүй шоронжсон нөхцөл энэ амьтны амийг цаазын тавцанд аваачаад удаж буй. Сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдсан цагаан зээрийн заримыг аврахаар ажиллаж байна" хэмээн тус сумын Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв мэдээллээ.