“Малхолланд Драйв” XXI зууны хамгийн шилдэг киногоор тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-26 11:28:59

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн “ВВС” телевиз кино шүүмжлэгчдийн дунд санал асуулга явуулан XXI зууны 100 шилдэг киноны жагсаалтыг гаргажээ.

36 орны 177 кино шүүмжлэгч 2000 оноос хойш буюу сүүлийн 16 жилд гарсан хамгийн шилдэг кинонуудыг нэрлэсэн байна.

Америкийн Дэвид Линчийн найруулсан, 2001 онд гарсан “Малхолланд Драйв” /Mulholland Drive/ XXI зууны хамгийн шилдэг киногоор тодорсон бол жагсаалтын хоёрдугаар байрт Хонконгийн найруулагч Вонг Карвайн 2000 онд гаргасан  “Хайрын сэтгэл” кино /In the Mood for Love/ оржээ.

Харин Америкийн найруулагч Пол Томас Андерсоны “Цус урсана” /There Will Be Blood/ кино гуравдугаар байрт орсон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ