Богино эргэлтээр 86 тээврийн хэрэгсэл үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-05 09:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлж буйгаар өнөөдөр нийслэлд 105 чиглэлд 977 тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчилж байна. Төв замуудад нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотойгоор:

  • өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл,
  • оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд өглөө, оройны цагаар нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллах талаар мэдээллээ.

Шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллах нь. Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл үйлчилж, өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна. 

Холбоотой мэдээ