Яс ба үений мөгөөрсний хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-06 15:57:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яс ба үений мөгөөрсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор яс ба мөгөөрсний эмийн эмчилгээг 464 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.1 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр тогтоосон.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 317 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 50.5 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Холбоотой мэдээ