ӨМНӨГОВЬ: ЭЕШ-д өндөр оноо авсан багш, сурагчдыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-07 13:14:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд хичээл зүтгэл гарган ажиллаж, сурагчдаа элсэлтийн ерөнхий шалгалтад 750-аас дээш үнэлгээтэй шалгуулсан шилдэг багш нарыг ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газрын удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүслээ.

Өнгөрсөн элсэлтийн ерөнхий шалгалтаар 2 сурагч 800 оноо, 4 сурагч 750-аас дээш оноотой шалгуулсан юм. Тухайн амжилттай ажилласан 6 багшид 1-2 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг гардуулан өглөө. Мөн сайн суралцсан хүүхдүүд “Говийн ирээдүй” сангаараа дамжуулан урамшууллаа авчээ.

Уулзалтын үеэр зөвлөх багш нартайгаа уулзаж санал санаачилгыг сонсож үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 8 зөвлөх багш байдаг. Тухайн багш нарыг мөн тус бүр 3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын 50-иас доошгүй хувь нь дотоодын их сургуулиудад элсэн орж суралцсан амжилттай байна.  

Холбоотой мэдээ