ӨМНӨГОВЬ: Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн жилийн эцсийн тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-07 13:10:28

Өмнөговь /МОНЦАМЭ/  Даланзадгад сумын Засаг даргын 2022 оны А/406 дугаар захирамжаар мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ажлын багийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 5 ажлын хэсэг гарлаа.

Ажлын баг өнөөдөр 14 сумын нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 4-17-ны өдрүүдэд тооллого хийнэ. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг ач холбогдолтой ажил юм. 

Холбоотой мэдээ