БНХАУ-ын өмнөд нутгийг хар салхи дайран өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-05 12:16:57

БЭЭЖИН. /NHK/. Хар салхины улмаас БНХАУ-ын өмнөд нутгийн Гуандун мужид гурван хүн амиа алдаж, 80 хүн гэмтсэн байна.

Ням гарагийн өдөр Фошань хотыг хар салхи дайран өнгөрчээ.

Хотыг дайран гарсан хар салхи хог хаягдлыг хуу хаман өнгөрч буй нь дүрс бичлэгт буужээ. Нутгийн эрх баригчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлж байна. Тэдний мэдэгдсэнээр, орон сууц, үйлдвэрийн барилгууд сүйджээ.

Фошань хотод Японы хэд хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг боловч тэндээс хар салхинд өртөж, хохирол амссан тухай мэдээлэл хараахан ирээгүй байна гэж Гуандун муж дахь Японы Ерөнхий консулын газар мэдэгдэв.

“Мүжигэ” далайн хар салхи дайран өнгөрсөнтэй холбогдуулан тус бүс нутагт цаг агаарын байдал тогтворгүй байна гэж цаг уурын албанаас мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд