БАЯНХОНГОР: Хамгийн эртний настай чулуулаг олдсон Бүрэг хангай уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-09 17:19:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Байдраг голын хойд, Мандалын голын урд биeд орших Бүрэг хайрхан уулыг арслангийн шинжтэй галт уул хэмээн үздэг.

1990-ээд онд олон улсын байгаль шинжлэлийн акадeмичид судалгаа хийгээд Бүрэг хайрхан уулыг дэлхийн эртний далайгаас цухуйн гарч ирсэн анхны газар байх магадлалтай, эртний сөнөөгүй галт уул байж болох юм гэж үзжээ.

Чулуулгийн насыг ураны цацраг идэвхит изотопын хар тугалганы икопод шилждэг задралын хурдаар Ленинград хотын геологийн хүрээлэнд тодорхойлоход 2650, 2440, 1770, 3060 сая жил хэмээн гарсан байна. Энэ нь Монголын нутаг дэвсгэрээр тогтохгүй Төв Азид тодорхойлсон хамгийн эртний настай чулуулаг аж.


Хуурай газар үүсэж байх цагийн "Саарал гнейсс" хэмээх чулуулаг ШУТИС-ийн Геологи, эрдэс баялгийн музейн хөмрөгт хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ