Өмнөговь: Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн гүйцэтгэх удирдлагуудтай уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-22 17:10:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тухайн орон нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг уул уурхайн компаниудын удирдлага, санхүүгийн алба, ерөнхий нягтлан бодогчидтой төсвийн тухай хуулийн шинэчлэлт, аймаг орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.


"Нутгийн хишиг" хөтөлбөрт татварын тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын үйлчилгээг татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байгаа юм.


Энэ хүрээнд санхүүгийн хувьд орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бололцоотой эх үүсвэрийг бүрэн дайчлах, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн татварын мэдээллийн санг баяжуулах, татварын ногдлыг бүрэн хийх замаар татвар хураалтыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоор "Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх зэрэг бүх дамжлагад цахим төлбөрийн баримт үйлдэх, уг үйл ажиллагаатай холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог бий болгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэжээ.


Засгийн газрын дээрх шийдвэр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оновчтой зохион байгуулах, орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ