ХОВД: Нөөцийн мах 150 мянган тонныг бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан энэ жил 280
мянга гаруй толгой малыг хүнсэнд, 500 мянга орчим толгой малыг зах зээлд
нийлүүлнэ”
гэх урьдчилсан судалгаа гарсан.
Одоогоор
14 сумын 34 аж ахуйн нэгж, иргэд 210 мянга гаруй толгой мал буюу
3000 орчим тонн
мах бэлтгээд байна.
“Мэргэжлийн байгууллагуудын хийсэн тооцоо судалгаанд үндэслэн цаашид аймгийн
хэмжээнд 150 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр боллоо. Иймээс
малын махыг стандартын дагуу бэлтгэдэг зургаан аж ахуйн нэгж болон ХААН,
Капитрон банктай гурвалсан гэрээ байгуулж, мах бэлтгэх санхүүгийн эх үүсвэрийг
төсвийн ямар нэгэн санхүүгийн эрсдэлгүйгээр шийдвэрлэлээ. Мах бэлтгэн боловсруулах аж ахуйн
нэгжүүд чанарын шаардлагад нийцсэн, стандарт хангасан бүтээгдэхүүнийг
тогтвортой үнээр ирэх оны 7 дугаар сар хүртэл нийлүүлнэ” гэж Ховд
аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан орон нутгийн малчид мал, махаа зах зээлд нийлүүлэх сонирхол их бий. Ховд аймагт мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж буй үйлдвэрүүд малчдыг мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоор ханган ажиллаж байна.