Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 38 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-28 09:36:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар энэ оны отгон хуралдаанаа хийж байна.


Өнөөдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мал аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол орны газрын ховор элемент зэрэг нийт 38 асуудалтай танилцахын зэрэгцээ хэлэлцэхээр товложээ.


Хуралдааны дараагаар салбарын сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх ч одоогоор хэвлэлийн бага хурлын цаг хараахан товлогдоогүй байна.

Холбоотой мэдээ