Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон оны өмнө барьс дуусгасан Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол, шинэ замаар эхний туршилтын аяллыг нэгдүгээр сарын 18-нд амжилттай хийв.
Тодруулбал, 12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 тонн жинтэй 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрсөн байна. “1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй өнгөрсөн”ийг замын IV ангиас мэдээлжээ.