Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 20 галт тэрэг солилцох хэмжээнд тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-25 14:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ.


Тодруулбал, Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс гурван улсын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг энэ оны хоёрдугаар сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ.


Зөвлөгөөнөөр өсөн нэмэгдэж буй тээврийн урсгалыг дагаад хилийн төмөр замуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцэнэ. Тухайлбал, Замын-Үүд-Эрээний өргөн царигаар солилцох галт тэрэгний тоог 20 хос галт тэрэгт хүргэх, ачааны галт тэрэгний уртыг 57-71 томьёолсон вагон болгож нэмэгдүүлэх, жинг 2600-6000 тонн болгон тогтмол аялуулах талаар зөвлөлдөж, энэ оны эхний улиралд тус тусын эрх бүхий байгууллагад уламжлах аж.

Мөн Монгол-Оросын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Сүхбаатар-Наушкийн хилийн боомтоор 14 хос галт тэрэг солилцох боломжтой талаар танилцуулж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд анхаар
на гэв. 

Холбоотой мэдээ