ӨМНӨГОВЬ: “Дайчин" таеквондогийн холбооны баг тамирчид УАШТ-ээс тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-27 08:44:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2023 оны 1сарын 21-23-ны өдрүүдэд "Пүмсэ УАШТ-2023" тэмцээн боллоо.

 

Тус тэмцээнээс “Дайчин” таеквондогийн холбооны тамирчид амжилттай оролцон нийт 26 алт, 20 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж С ангилалд багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

 

“Дайчин” таеквондогийн холбоо нь Даланзадгад суманд тус спортыг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэн хүүхэд залуусыг бэлтгэн олон улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд манлайлан оролцож, тэргүүн, дэд байруудыг эзэлж байгаа нь сургалтын чанар үнэлэмжийг харуулсаар байна.


Өмнөговь аймгийн хэмжээнд 2-3 таеквондогийн клуб сургалт явуулдаг бөгөөд хамгийн отгон нь “Дайчин” таеквондогийн холбоо юм. Тухайн клуб улирлын байдлаас шалтгаалан 60-70 суралцагч тогтмол хичээллэдэг.


Таеквондогийн спортын үндсэн зарчмуудын нэг бол хүндэтгэл юм. Хүүхдүүд энэхүү урлагаар хичээллэснээр гэр бүл, дасгалжуулагч, багийн хамт олноо хүндлэх ёсыг сайтар ойлгож суралцсан байдаг. Мөн тэсвэр тэвчээр, бие бялдрын зөв хөгжлөөр төлөвших зэрэг олон давуу талыг олж авч чаддаг байна.

 

Тэргүүн байр эзэлсэн “Дайчин таеквондогийн холбоо”-ны баг тамирчдыг Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсэж “Эрүүл иргэн-хөгжлийн тулгуур” хөтөлбөрөөс таван сая төгрөгийн дэмжлэг олголоо.

 

Холбоотой мэдээ