Гүйлтийн цанын тэшилтийн төрөлд 10 аймаг, нийслэлийн 4 дүүргийн 120 гаруй тамирчин өрсөлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын гүйлтийн цанын төрөл Орхон аймгийн Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Сархиа" цанын баазад болжээ.
Гүйлтийн цанын тэшилтийн төрөлд 10 аймаг, нийслэлийн 4 дүүргийн 120 гаруй тамирчин хөвгүүд, охидын 12 хүртэлх, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд өрсөлдөж медальтнууд тодорсон байна.
Хөвгүүдийн 12 хүртэлх насны тэшилт 3 км:
- Б.Шинэдөл (Орхон аймаг)
- Б.Даваажаргал (Төв аймаг)
- Н.Өнөрбаясгалан (Орхон аймаг)
Охидын 12 хүртэлх насны тэшилт 2 км:
- О.Одгэрэл (Булган аймаг)
- Б.Мөнхжин (Орхон аймаг)
- А.Анхилуу (Сонгинохайрхан дүүрэг)
Хөвгүүдийн 13-14 насны тэшилт 5 км:
- Г.Төгөлдөр (Сонгинохайрхан дүүрэг)
- А.Оргил (Сэлэнгэ аймаг)
- Б.Бямбажаргал (Өвөрхангай аймаг)
Охидын 13-14 насны тэшилт 3 км:
- Т.Аясгалан (Булган аймаг)
- М.Эрхсаран (Булган аймаг)
- О.Анужин (Орхон аймаг)
Хөвгүүдийн 15-16 насны тэшилт 10 км:
- Б.Амарсайхан (Булган аймаг)
- С.Мөнхжаргал (Төв аймаг)
- А.Ганзориг (Сүхбаатар дүүрэг)
Охидын 15-16 насны тэшилт 5 км:
- Ж.Уянга (Архангай аймаг)
- А.Ариунбилэг (Булган аймаг)
- Н.Нандинцэцэг (Дархан-Уул аймаг)
Хөвгүүдийн 17-18 насны тэшилт 15 км:
- Б.Бат-Оргил (Сонгинохайрхан дүүрэг)
- А.Хүслэн (Сонгинохайрхан дүүрэг)
- Т.Өсөх-Ирээдүй (Булган аймаг)
Охидын 17-18 насны тэшилт 10 км:
- Н.Мөнгөнцэцэг (Төв аймаг)
- Х.Эрдэнэтунгалаг (Сүхбаатар дүүрэг)
- Б.Энхжин (Орхон аймаг)