Сайжруулсан түлшний 42 мянган тонн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-14 08:08:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарсантай холбоотой сайжруулсан шахмал түлшний захиалга багассан ч 31 тээврийн компани түлш тээвэрлэж, 650 цэгээр борлуулж байна.

Одоогоор шахмал түлшний 42 мянган тонны нөөцтэй, өдөрт 14 шугамаар 2100 тонн түлш үйлдвэрлэж байгаа аж.


Түүхий эд, шуудайн нөөц хангалттай байгааг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.

 

Холбоотой мэдээ