ТӨВ: Сар шинийн өдрүүдэд найман хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-27 15:10:56

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймагт сар шинийн баярын өдрүүд буюу битүүн, шинийн 1-4-нийг хүртэл хугацаанд 8 хүүхэд төржээ. Үүний зургаа нь хүү, хоёр нь охин байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар Аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.


2023 он гарсаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 111 ээж амаржиж, 112 хүүхэд төржээ. Төрөхийн улмаас эх болон нялхсын эндэгдэл гараагүй байна. 

Холбоотой мэдээ