ХОВД: Элэгний өвчлөлтэй иргэдэд чиглэсэн мэдээлэл түгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-06 15:09:53

Жаргалант /МОНЦАМЭ/. JCI байгууллагаас нийгмийн сайн сайхны төлөө, эерэг өөрчлөлтүүдийг бүтээх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж байна.

Тухайлбал,  JCI  Их хүрээ салбар байгууллага нь 2023 оноос "Амьдрал бэлэг" хэмээх төслийг шинээр хэрэгжүүлж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар Монгол Улсад элэгний өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байна. Иймээс элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмнүүлэх, иргэдийг зөвлөмж мэдээллээр хангахад энэхүү төслийн зорилго чиглэж байгаа аж.

Төслийн багийнхан өнөөдөр  Ховд аймагт ажиллаж,  элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тус өвчлөлийг сэтгэл зүйн талаас хэрхэн даван туулах талаар эрүүл мэндийн болон сэтгэл зүйн цогц сургалт зохион байгууллаа.

Амьдрал бэлэг төслийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байна. Дээрх үйл ажиллагаа нь 21 аймагт тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааИйнхүү "Амьдрал бэлэг" төслийн үйл ажиллагааг амжилттай өрнүүлсэн 12 дахь аймаг нь Ховд аймаг боллоо. 

Холбоотой мэдээ