ӨМНӨГОВЬ: “Нутгийн эрдэмтэд” нэгдсэн уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-10 16:08:02

Даланзадгад / МОНЦАМЭ/  Өмнөговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад болон бусад улс оронд ажиллаж амьдарч буй нутгийн эрдэмтдийг алдаршуулах, аймаг, орон нутагтайгаа тогтмол  эргэх холбоотой байх, харилцааг сэргээх чиглэлд анхааран ажиллах  юм.

 

Түүнчлэн ахмад,  дунд,  залуу үеийн эрдэмтдээс туршлага судлах, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломж, бололцоог бий болгох зэрэг олон төлөвлөгөөт ажлыг тусгасан ач холбогдолтой уулзалт болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.


Нутгийн эрдэмтдийн уулзалтыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн сургууль, Өмнөговь аймгийн инновац технологийн төв хамтран зохион байгуулж байна. Тус уулзалт 2023 оны 3 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод болно.

Холбоотой мэдээ