ӨМНӨГОВЬ: Аймгийн төв номын сангийн шинэ барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-13 16:57:30

Даланзадгад  /МОНЦАМЭӨмнөговь аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 оны хооронд аймгийн төв номын сангийн барилгыг шинээр барих ажлын төсөв батлагдсан юм.

 

Төв номын сангийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж, зай талбай нь хүрэлцэхгүй үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Гэсэн хэдий ч тухайн байгууллагын хамт олон номын фондыг тогтмол баяжуулж, явуулын номын сан аялуулах, уншигчдын тоог нэмэгдүүлэх зэргээр байнгын үйл ажиллагаагаа тогтмол чанартай явуулсаар байна. Нийтийн болон хүүхдийн уншлагын, гэрээр ном олгох танхимуудаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг.


Өмнөговь аймгийн  төв номын сангийн сан хөмрөг 42707 мянгад хүрч, 2834 орчим байнгын уншигч,  85274 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнээс 75 хувийг хүүхэд эзэлжээ. 


Ийнхүү төлөвлөгөөний дагуу номын сангийн шинэ барилгын барилга угсралтыг 4,1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр орон нутгийн "Тэлмүүн доной" компани гэрээ байгуулан ажлыг эхлүүлж байна.


 

Тус барилга нь Даланзадгад хотын шинэ суурьшлын бүс дэх Байгалийн түүхийн музей, ХЖТ-ын дунд байрлах 1500мкв талбай бүхий 3 давхар орчин үеийн шийдэл бүхий цогцолбор байх юм.

Холбоотой мэдээ