ӨМНӨГОВЬ: Сайн дурын даатгуулагчийн тоо 9.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-15 15:51:36

 Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2023 оны эхний 2 сард нийгмийн даатгалын санд 18399.3 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

 

 Харин сайн дураар 3067 хүн даатгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 256 хүнээр буюу 9.1 хувиар өссөн байна.

 

 Даатгалын орлогын 73.8 хувийг тэтгэврийн даатгал, 6.1 хувийг тэтгэмжийн даатгал, 5.5 хувийг ҮОМШӨ-ний даатгал, 1.7 хувийг ажилгүйдлийн даатгал, 12.9 хувийг эрүүл мэндийн даатгалуудаас тус тус бүрдүүлжээ.

 

 Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны зөвлөхөөр гаргуулсан байна. Тус суурь тооцооллоос харахад тэтгэврийн даатгалын санд шаардагдах улсын төсвийн татаас сүүлийн жилүүдэд хурдацтай өсөх төлөвтэй байгааг тодорхойлжээ.

Холбоотой мэдээ