Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг ирэх сард баталж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-16 14:42:02

ЛОНДОН. /Reuters/. Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг дөрөвдүгээр сарын дундуур хаалтын хуралдаанаа хийхээс өмнө соёрхон баталж магадгүй байна.  Энэ тухай лхагва гарагт “Reuters”” агентлаг Туркийн хоёр албан тушаалтныг мэдэгдлээс эш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, НАТО-д гишүүнээр элсэх Финландын хүсэлтийг Шведийнхээс тусад нь авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргаанаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Финландын төрийн тэргүүн Саули Ниинистё гуравдугаар сарын 16-17-нд Туркт ажлын айлчлал хийнэ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар НАТО-д элсэх Финландын хүсэлтийг хэлэлцэх төлөвтэй байна. 


Холбоотой мэдээ