ӨМНӨГОВЬ: “Уран жиргээ” наадмын анхан шатанд 120 гаруй хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-17 20:00:24

Даланзадгад /МОНЦАМЭ/  Монголын Хүүхдийн ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ” улсын уралдааныг орон нутагт зохион байгуулж байна.

 

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулан сурталчлах, номд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх, тэдний дунд уран уншлагын урлагийг дэлгэрүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх зорилготой “Уран жиргээ”  уран уншлагын уралдаан 4 насны ангиллаар болж байна. 



Орон нутгаас нас насны ангилалд шалгарсан нэг хүүхэд улсын уралдаанд оролцох эрхийн эзэн болно. Энэ жилийн уралдаанд 4 насны ангилалд нийт 120 гаруй хүүхэд оролцож, шүлэг яруу найргийг уран яруу уншиж, уралдаж байна.

 




Тус уралдааныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, “Буянт хотхон” хүүхдийн зуслан хамтран зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ