Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-03-27 09:46:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ.

 

Алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гарган, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

 

Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 17, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 3, яндангийн цонолтоос 13 удаа гал түймэр гарчээ.

Холбоотой мэдээ