АРХАНГАЙ: Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, өргөжүүлэх төлөвлөлтийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2023-03-30 16:37:49

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт 2022 оны байдлаар 107 байгууллагад 195 их эмч, 56 эм зүйч, сувилагч тусгай мэргэжилтэн 575, бусад ажилтан 448, нийт 1274 хүний бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн анхдагч, хоёрдогч, лавлагаат тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, 1309 буюу 97.3 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 2.7 хувь нь эрүүл мэндийн салбар доторх бусад албанд ажиллаж байна.  Задалбал,


Аймгийн эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, өргөжүүлэх төлөвлөлтийг 2023-2028 оны байдлаар гаргасан байна. Дурдвал:

       Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангиаграфийн оношилгоог нэвтрүүлж, зүрх судасны болон тархины харвалтыг бууруулах,

       Бүх сумын оношилгооны тоног төхөөрөмжийн  хангалтыг 100 хувьд хүргэх,

       Осол гэмтэл өндөр байгаа хар цэг бүхий Өлзийт,  Хотонт, Тариат сумын эрүүл мэндийн төвд “Яаралтай тусламжийн функт” байгуулах,

       Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын ариун цэврийн байгууламжийг сайжруулах,

       Багийн эмч нарын мотоциклийн парк шинэчлэлтийг хийх,

       6 сум, 3 өрхийн эрүүл мэндийн төвд мобайл технологийг өргөжүүлэх, 

       Анхан шатны эрүүл мэндийн 14 байгууллагад шүдний тусламж үйлчилгээний иж бүрэн кабинетыг байгуулах зэргийг төлөвлөжээ.

Энэ жилийн олон улсын эмч нарын баярын өдрийг Архангай аймгийн эрүүл мэндийн салбар нь урологийн дуран, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, зөөврийн рентген зэрэг шинэ технологийг нэвтрүүлсэн амжилтаар угтлаа.  

Холбоотой мэдээ