Улсын хэмжээнд 6.1 сая мал төллөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-10 08:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6.1 сая мал төллөөд байна. Энэ нь нийт төллөх малын 22.1 хувь болж байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр, энэ жил нийт 27.9 сая мал төллөнө. 

Мал төллөлтийг бүс нутгаар авч үзвэл:

  • баруун бүсэд 19.5 хувь,
  • зүүн бүс 11.9 хувь,
  • төвийн бүс 25.7 хувь,
  • хангайн бүсэд 28.0 хувьтай байна.

Улсын хэмжээнд төл бойжилт 95.8 хувьтай байна.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ