Дорнодод малын гоц халдварт боом өвчин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-06 12:52:31

Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарлаа. Хэрлэн сумын 2-р багийн иргэн Э-гийн бог малд боомын шинж тэмдэг илэрснээр өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогджээ.

Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ойр хавийн мал сүрэгт дархлаажуулалт явуулж, хорио цээр тогтоогоод байна. Өчигдөр оройноос аймгийн төв рүү орж гарах зам дээр хяналтын постууд ажиллаж эхлэв.

Тус аймагт хамгийн сүүлд 2009 онд боом өвчин бүртгэгдэж байсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ