Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд энэ сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал цухуйгаагүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй. Харин Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байгаа аж.