ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-19 09:22:20

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговийн нийт нутгаар өнөөдөр шороон шуурга шуурч байна.

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд нутгийн баруун болон өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, төв болон өмнөд хэсгээр шороон шуурга шуурч байгааг мэдээлэв.

Байгаль цаг уурын эко систем алдагдсаны улмаас бороо хур оролгүй удах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн олон хүчин зүйлийн шалтгаанаас болж нийт нутгаар хуурайшилт явагдан, газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөр  шороон шуурганы давтамж нэмэгдэж байна хэмээн нутгийн малчдын төлөөлөл ярилаа.

Холбоотой мэдээ