ДОРНОГОВЬ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэний ар гэрт нөхөх олговор олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-26 08:59:53

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэний ар гэрт нөхөх олговрыг гардууллаа.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан С.Наваандоржийн охин /нэхэмжлэгч/ Д.Сарангэрэлд 80,0 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан У.Дашдоржийн хүү /нэхэмжлэгч/ Д.Чойсүрэнд 40,0 сая төгрөгийн нөхөх олговор олгох баримтыг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг гардуулав.

Ташрамд дурдахад, аймгийн Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон нийтэд видео контент хүргэж хэлмэгдэгсдийн ар гэр, хүүхдүүдэд хүндэтгэл илэрхийлж, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж буяны ном хурах ажлыг буян номын хийдтэй хамтран хэрэгжүүлдэг байна. 

Холбоотой мэдээ