МХЕГ-ын шагналаар ОБЕГ-ын зарим ажилтныг шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАжил үүргээрээ зайлшгүй холбогдон улс орныхоо онцгой нөхцөл байдалд хамтран ажилладаг байгууллагууд бие биеийнхээ хөдөлмөр зүтгэлийг илүү мэдэрч, үнэлдэг. Үүний нэгэн жишээ нь МХЕГ-ын шагналаар ОБЕГ-ын зарим ажилтныг шагнасан явдал юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэрэмжит шагнал буюу "Улсын хяналтын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, тус газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Ч.Туяа нарыг шагнасан байна. Мөн МХЕГ-ын “Жуух бичгээр” ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн , онцгой байдлын хошууч З.Баттулга, тус газрын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч М.Мөнгөнбаръяа, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахмад С.Галтзул нар шагнагдлаа.
Ж.Батсайхан