ДУНДГОВЬ: Аймгийн малын эмч нар 30 гаруй малд эх барихын тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-08 09:15:13
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн газрын эмч нарын түргэн тусламжийн баг малын төрөлт удаашрах, бэрхтэх, сав урвах, хаг саатах зэрэг хүндрэлийн үед эх барихын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тодруулбал, энэ хавар 30 гаруй эх малд эх барихын тусламж үзүүлэх, кесар хагалгаа хийх, сав тайрах, хаг салгах ажилбаруудыг хийж гүйцэтгэжээ.



Хавартаа салхи, шороон шуурганы давтамж нэмэгдэж, хоол, тэжээл хомсдсоны улмаас  хээлтэй малын бодисын солилцоо хямарч, дээрх хүндрэлүүд тохиолддог байна. Энэ жилийн хувьд бод малд ийм хүндрэл илүү их тохиолдож байгааг малын эмч нар онцолж, хэрэв ийм хүндрэл тохиолдсон үед ямар арга хэмжээ авах тухай дараах зөвлөгөөг өгч байна:  

Мал өөрөө төрөх боломжгүй болмогц өөрсдөө дур мэдэн оролдолгүй, харъяа багийн малын эмчдээ цаг алдалгүй мэдэгдэх,

Төллөсний дараа 30 минутаас 3 цагийн дотор хаг нь унаагүй тохиолдолд яаралттай эмнэлгийн тусламж авах,

Төллөсний дараа савны ам нээлттэй байх учир сав нь амархан гадагшилдаг учир дөнгөж төллөсөн хонь, ямааг мотоцикл дээр дүүрэхгүй байх,

Гадагшилсан савыг эмнэлгийн тусламж иртэл аль болох цэвэр байлгах арга хэмжээ авах,

Эмчилгээ хийлгэсний дараа эмчийн зөвлөгөөг нарийн мөрдөх хэрэгтэй. 



Холбоотой мэдээ