ӨМНӨГОВЬ: Төгсөх ангийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-10 12:59:51

Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиуд “Эрдмийн баяр”-аа өнөөдөр нэгэн зэрэг хийж байна.

Энэ хичээлийн жилд Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн хэмжээнд 12 дугаар ангийг 375, 9 дүгээр ангийг 661,  5-р ангийг 778 сурагч амжилттай суралцан төгсөж, эрдмийн баяраа тэмдэглэж байна.

 



Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн эрдмийн баярт Даланзадгад сумын ЗДТГ-ын дарга А.Ганзуузай оролцон төгсөгчдийн цаашдын сурч, амьдрах их үйлсэд аз жаргал, амжилтыг ерөөж 12 дугаар ангиа төгссөж буй нийт төгсөгчийг шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ элсэн суралцаж мэдлэг чадвартай боловсон хүчин болж "Дэвшилтэт Даланзадгад" хотыг хамтдаа бүтээлцэхийг хүслээ. 


Мөн боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, суралцсан багш, сурагчдыг аймаг, сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл, жуух бичгээр шагнан урамшууллаа. 







Холбоотой мэдээ