ӨМНӨГОВЬ: Амны хөндийн эрүүл мэндийн сургалтад 200 гаруй эцэг эх, хүүхдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-10 14:05:30

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Миний хөөрхөн шүдний аялал” аяны үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус аяныг НҮБ-ын Хүүхдийн сан болон “Гүүд нейборс” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн ЗДТГ, “Буянт хотхон” УТҮГ, Хүүхдийн ордон хамтран зохион байгуулж, БШУЯ, ЭМЯ дэмжин ажиллана.

 

Энэхүү аяны хүрээнд “Бага насны хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн 50 гаруй багш, аргазүйч нар сургалтад хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм.


 

Сургалтын нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн оролцож, Даланзадгад сумын цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүний багцыг гардуулан өглөө. Ингэснээр сургуулийн өмнөх насны 400 хүүхдэд тус хөтөлбөр бодитоор хүрэх боломж бүрдэнэ.




 

Мөн Даланзадгад сумын ЕБС-ийн 6-10 насны 200 сурагч, төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй 200 эцэг эх, асран хамгаалагчдыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ