ӨМНӨГОВЬ: “Хос багана” гэр бүлийн боловсрол олгох өдөрлөгт 160 гаруй хүн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ![](/files/64618bee405a6.jpeg)
Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа
цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын
гэр бүлийг "Хос багана" гэр бүлийн
боловсрол олгох сургалт, өдөрлөгт хамрууллаа.
Өдөрлөг 2023 оны 5 дугаар сарын 13- ны өдөр болсон бөгөөд Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар зэрэг байгууллагын алба хаагчдын төлөөлөл 80 гаруй өрх буюу 160 гаруй хүн оролцжээ.
Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс санаачлан Засаг даргын үйл ажиллагааны "Залуус"
дэд хөтөлбөрийн
санхүүжилтээр залуу
гэр бүлд зориулсан "Хос багана" сургалт, өдөрлөгийг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна.
Насан туршийн боловсролын төвийн Гэр бүлийн боловсролын багш
О.Нарантуяа "Хосын харилцааны чухал жорууд", Ёс зүй төлөвшлийн багш
М. Ууганбаяр "Үрдээ өвлүүлэх ухаан", Амьдрах ухааны багш М.Гэрэлчимэг
"Халуун хором" сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
“Хос багана” гэр бүлийн боловсрол олгох, сургалт
өдөрлөгөөр хосуудад гэр бүлийн үнэ цэн,
үр хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэх арга ухаан, гэр бүлд тулгамддаг нийтлэг
асуудлын талаар мэдээлэл өгч, гэр бүлийнхэн хоорондоо нээлттэй харилцан ярилцаж
ажил, амьдралын ачааллаас шалтгаалан тэр бүр хэлж амждаггүй халуун дулаан
талархлын үгсээ бие биедээ хэлэх нөхцөлийг бүрдүүлж хамтдаа нэгэн өдрийг хөгжин
өнгөрүүлэх боломжоор хангаж өгснөөрөө ач холбогдолтой ажил болжээ.